• Өнөөдөр 2024-05-09

Хотоос малчин айлд ирсэн хүү хонь хариулахаар яваад сураггүй алга болжээ

2021-01-31,   2644

Сэлэнгэ аймгийн малчин айлд хотоос ирсэн 16 настай хүү хонь хариулахаар явганаар гараад сураггүй алга болжээ. 
 
Тодруулбал, Баянгол сумын Баян багийн “Баяны энгэр Хавчуу” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 30-ны өдрийн 10:00 цагийн орчимд 16 настай эрэгтэй А нь хонь хариулахаар явганаар гараад сураггүй алга болсон  байна: Энэ тухай дуудлагыг өнгөрсөн шөнө 1:03 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. 
 
Малчин О-ынд Улаанбаатар хотоос ирсэн 16 настай А-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн анги, Мандал сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн урьд шөнө эхлүүлжээ. 

Хотоос малчин айлд ирсэн хүү хонь хариулахаар яваад сураггүй алга болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-01 12:47:18
    naraa: huurhun hvvn hurdan oldoosoi do burhan mini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-01 09:24:14
    eegi: Nylax um xurdan oldoocoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-01 09:03:59
    Hh: 30ni shono suursan odor oroi zvgeer bsan yuma.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-31 19:12:38
    Н.ЛХАГВАДОРЖ : МАЛ МАЛЛАН АДГУУЛНА ГЭДЭГ ЖИНХЭНЭ МАЛЧИН УДМЫН ХҮҮХДИЙН ХИЙХ МЭРГЭЖЛИЙН АЖИЛ,ХӨДӨЛМӨР ЮМ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-31 19:10:24
    Зочин: Цасан шуурга шуурна гээд анхааруулаад байхад явуулж л байдаг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188