• Өнөөдөр 2025-02-05

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа

2025-02-05,   1380

          Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчисөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад өргөн барилаа. Тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах үндэслэлээ дараах байдлаар гаргасан байна. Тухайлбал, Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Хутаг-Өндөр сумын Засаг дарга О.Далайцэрэнг томилохдоо хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж. Ингэхдээ Авлигын эсрэг  хуулийн долоодугаар зүйлийн 7.1.3.”албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6.”албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
       
           Хоёрдугаарт, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2.”төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзжээ. Гуравдугаарт, хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг зогсоосон байна. Мөн Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангахгүй иргэн Д.Наранбаярыг Аймгийн тамгийн газрын даргаар томилж хууль ёсны зарчимыг баримтлахгүйгээр хууль зөрчиж шийдвэр гаргасан байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Наранбаярт давуу байдал бий болгосон байх тул тус үйлдлийг зөрчилд тооцож, Авлигтай тэмцэх газар шалгахуулах шаардлага бий болсон гэж тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзжээ. Иймээс аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг тус аймгийн 16 төлөөлөгч гарын үсэг зуран ИТХ-ын даргад өргөн барьжээ. 
 

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-05 12:19:00
    Эрка: Үнэхээр 16 төлөөлөгч гарын үсэг зурсан бол шууд огцорч таараа. Дараагийнх нь хэн байх вэ. Яаж ч бодоод Энэбишийн Мөнх-Очироос өөр нударгатай ноён нуруутай хүн санагдахгүй л бна даа. Тэгээд орлогчоо АН-аас авах хэрэгтэй. Тэгэж байж төр тогтворжиж ажил хийх боломж гарч мэднэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-05 12:18:59
    Эрка: Үнэхээр 16 төлөөлөгч гарын үсэг зурсан бол шууд огцорч таараа. Дараагийнх нь хэн байх вэ. Яаж ч бодоод Энэбишийн Мөнх-Очироос өөр нударгатай ноён нуруутай хүн санагдахгүй л бна даа. Тэгээд орлогчоо АН-аас авах хэрэгтэй. Тэгэж байж төр тогтворжиж ажил хийх боломж гарч мэднэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-05 11:59:10
    Иргэн: АН-хан үнэхээр өлбөрч үхэх гэж байгаа юм шиг хүний ул шагайж явах юмаа.Жонхуу гар хөл болсон Ариун-Эрдэнийн хийж байгаа ажил.Засаг авах гэж хичээж байгаа нь ямар эрх ашиг үйлчлээд байнаа.Төрийн ажлыг гацаалгүй ажлыг нь зүгээр хийлгэлдээ арчаагүй новшнуудаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-05 11:52:06
    а: Булганыхан ам муутай байсан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-05 11:27:56
    irgen: zss hogiin hogiin yum yrial erguutej bhaar uur yum hiigeech bainga hunii ul shagaij bhaar muruur ni ajliig ni hiilgemeer yum ydargaatai sandal shiree bulaatsaldsan nowshnuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-05 11:27:32
    irgen: zss hogiin hogiin yum yrial erguutej bhaar uur yum hiigeech bainga hunii ul shagaij bhaar muruur ni ajliig ni hiilgemeer yum ydargaatai sandal shiree bulaatsaldsan nowshnuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-05 11:00:19
    Иргэн: Улсын их хурлын 5 гишүүн ирж иргэдтэй уулзах үеэр аймгийн удирдлагуудаас гэгч хүн байхгүй байсан нь бас төрийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл болсон шүү!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-05 10:51:11
    Enkhdorj: Sahaliin hamag muu muuhaig hiij ugdug tsunh barigch batsaaniig ogtsruulah ni zuv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-05 10:13:28
    Ariuntuya: Ene hvn Bulgand hervi
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188