• Өнөөдөр 2024-04-26

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдлөлтийн улмаас 10 сая төгрөгийн хохирол учирчээ

2021-01-20,   690

Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Ханх суманд ажиллажээ. Тус ажлын хэсэг газар хөдлөлтийн голомт болсон Ханх сумын Хороо баг, Тураг багийн Ходон, Чичин, Хачим гэдэг газарт очиж таван айл,  ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байр, 150 хүүхдийн дотуур байр, Засаг даргын Тамгын газрын байр, Цэцэрлэг, Соёлын төв, Гаалийн хорооны боомтын байр, гаалийн найман айлын орон сууц, сумын цагдаагийн хэсэг, ХААН, Төрийн банк зэрэг байгууллагын 11 объектод шалгалт хийжээ. Шалгалтаар Ханх сумын 35 айл өрх, Засаг даргын Тамгын газар зэрэгт нийт 10 сая 354 мянга 600 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна.
 
Түүнчлэн Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газар 6.5 магнитудын газар хөдлөлт болж газрын өнгөн хөрсөнд цууралт үүсжээ. Газар хөдлөлтийн ойролцоо өвөлжиж байсан хоёр  айлын өвөлжөөний хашааны дээвэр нурсан, нэг айлын хашааны доороос ус гарч малын хэвтэргүй болсон, хоёр айлын модон байшин газар хөдлөлийн чичиргээнд хөдөлж, хана нь гажсан байна. Мөн Ханх сумын сургуулийн хичээлийн байр, дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын Тамгын газрын барилгын дотор өрөө тасалгааны хананд ан цав ихээр гарсан, каркасын дүүргэгч хана, багана, дам нурууны уулзварын хэсгээр ан цав гарсан байна.

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдлөлтийн улмаас 10 сая төгрөгийн хохирол учирчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188