• Өнөөдөр 2025-07-07

Сэлэнгэ мөрөнд живсэн 24 настай залуугийн цогцсыг олжээ

2024-08-20,   285

               Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгор морьт багийн Орхон Сэлэнгийн бэлчир гэх газарт Сэлэнгэ мөрөнгийн эрэг дээр таван хүн аялж байснаас нэг хүн нь усанд живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 18-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан.

               Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн 24 настай Л-ыг эрэн хайх ажиллагааг наймдугаар 19-ний өдрийн 07:00 цагаас эхлэн зохион байгуулж, осолдсон газраас баруун хойд зүгт 16 км зайд  11:23 цагт цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэлэнгэ мөрөнд живсэн 24 настай залуугийн цогцсыг олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188