Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөө өглөө буюу нэгдүгээр сарын 13-ны 07:47 цагт 4.2 магнитудтай газар дахин хөдөлжээ. Энэ нь өчигдөр /нэгдүгээр сарын 12-ны/ үүрээр 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй болсон газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн ООГХ-ээс мэдээллээ. Мөн өчигдөр үүрээр 05:30 цагт эхэлсэн газар хөдлөлт оройн 18:00 цагийн байдлаар 300 гаруй бүртгэгдээд байв.
Өчигдрийн 23:00 цагийн байдлаар Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн уршгаар дараах хохирлууд гарчээ.
-
Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
-
Цагааннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын 2 цонх, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана,
-
Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
-
Эрдэнэбулган, Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат,
-
Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ.
Хөвсгөл аймагт дахин газар хөдөлжээ |
|