• Өнөөдөр 2024-05-04

УОК: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,9 сая мал хорогдсон

2024-02-25,   133

                 УОК-ын шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр дараах мэдээллийг хүргэлээ. Тэрбээр, УОК-ын даргын тушаалаар орон нутагт долоон бүлэг гарч ажилласан бөгөөд өнөөдрөөс эхлээд нийслэлд ирж байгаа. Яг одоогоор улсын хэмжээнд 189,283 малчин өрх өвөлжиж байгаагийн 72,462 малчин өрх хүнд нөхцөл байдалтай байна. Үүнээс, Өвс тэжээл дууссан 39,414, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7,863, түлээ түлшний хомсдол үүссэн 5,800, Эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 малчин өрх байгаа гэх судалгаа гарсан. Ийнхүү хариу арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,9 сая мал хорогдсон байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85,9 хувиар өссөн" гэлээ. 

УОК: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,9 сая мал хорогдсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188