Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг зогсоожээ. Тодруулбал, тус суманд “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн очсон байна. Энэ талаар Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Бат-Эрдэнээс тодруулахад “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын А/05 дугаар захирамжаар сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Манай сумын иргэн “Ачтан” эмнэлэгт арванхоёрдугаар сарын 15-22-нд хэвтэн эмчлүүлсэн юм билээ. Тэрбээр охинтойгоо хамт арванхоёрдугаар сарын 24-нд сумандаа ирсэн. “Ачтан” эмнэлгээс халдвар илэрсэн учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хэвтэн эмчлүүлсэн иргэн бол түүний охин, тээвэрлэж ирсэн жолоочоос шинжилгээ аваад байна. Одоогийн байдлаар түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан бөгөөд PCR шинжилгээний хариу маргааш гарна. Мөн эдгээр иргэнд шинж тэмдэг илрээгүй. Эмнэлгээр үйлчлүүлсэн учраас гэр гэрт нь тусгаарлаж, ажиглалт хийж байна. Иймд сумаас гарах хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 6-ны 18:00 цагаас нэгдүгээр сарын 9-ний өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд зогсоогоод байна” гэлээ.
| “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд очжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо
2026-07-11 20:38:09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал өндөрлөв
2026-07-11 20:36:36
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Монгол морины тамга
2026-07-11 20:05:53
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Хүй долоон худгийн бяцхан наадамчид
2026-07-11 19:41:37
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |