• Өнөөдөр 2024-05-04

ЦУОШГ: 1960 ОНООС ХОЙШИХ ХАМГИЙН ХҮЙТЭН ШӨНӨ БОЛЛОО

2024-02-21,   587

      Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар 1960 оноос хойших хамгийн хүйтэн шөнө болжээ.
 
Тодруулбал, Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -40...-45 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -34...-39 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16...-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -22...-27 градус, бусад нутгаар -28...-33 градус хүртэл хүйтэрсэн байна. 
 
Харин өнөөдөр Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.

ЦУОШГ: 1960 ОНООС ХОЙШИХ ХАМГИЙН ХҮЙТЭН ШӨНӨ БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188