• Өнөөдөр 2024-05-05

Говь-Алтай аймгийн Дарви суманд 3.5 магнитудын газар хөдөлжээ

2023-12-22,   262

           Говь-Алтай аймгийн Дарви сумын Жавхлант багийн “Бага хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 254 км-т, сумын төвөөс урд зүгт 41 клометрт энэ сарын 21-ний өдрийн 23:37 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт болсон байна.

          Энэ тухай мэдээллийг 23:41 цагт ООГХ-ээс ОБГ-т ирүүлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарви сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэв.


Говь-Алтай аймгийн Дарви суманд 3.5 магнитудын газар хөдөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188