Хэнтий аймгийн Баян-Адарга суманд модноос уясан хоёр адуу өлдөж, үхсэн байдалтай олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ хэргийн талаарх дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Арванхоёрдугаар сарын 4-нд буюу өнгөрсөн баасан гарагт Баян-Адарга сумын IV багийн малчин Б малдаа явж байгаад модон дунд уяатай байгаа адууг олжээ. Тэрбээр олсон даруйдаа сумынхаа Байгаль орчны байцаагч руу мэдээ дуулгаж, албаныхан хэргийн газарт очсон гэнэ. Дуудлагын дагуу очиход хоёр адуу модноос цулбуураараа хүлээтэй, турж үхсэн байдалтай байжээ. Мөн хоёр адууны зэргэлдээх модонд уяатай ногт бас байж. Морьдын хажуугаар хүний мөр гэхээр юм байхгүй, сүлжилдсэн чонын мөр л байсан гэнэ. Мөн уяатай мориноос 200 метрийн зайтай модон дээр эмээл тохоотой байж.
Энэ талаар тус сумын Байгаль орчны байцаагчаас тодруулахад “Малчин дуудлага өгсөн даруй би болон багийн дарга, цагдаагийн алба хаагчтай хамт хэргийн газар очсон. Сумын төвөөс гурван километрийн зайд хоёр адуу уяатайгаа, турж үхсэн байдалтай байсан. Яагаад турж үхсэн гээд байгаа вэ гэхээр уяатай байсан модныхоо холтосыг юу ч үгүй мэрж, нэлээд хазалсан байна лээ. Үхсэнийх нь дараа чоно идсэн бололтой юу ч үгүй сэгчиж, зулгаасан байна лээ. Нэг адуу нь бүтнээрээ шахуу байсан бол нэг нь толгой, хөл нь л үлдсэн байсан. Бид Баруун давааг ар өвөргүй самнаж, мөр хайсан боловч цас орчихсон байсан учраас мөр олдоогүй. Одоогийн байдлаар хулгайлагдсан адуу эсэхийг ч сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн хөл хорио тогтоохоос өмнө адууг уяж орхисон байх. Учир нь, хөл хорио тогтоосноос хойш манай суманд цас орсон. Хэргийн газарт байсан эмээл дээр цас тогтсон байсан болохоор ингэж бодож байгаа. Мөн чононы мөрнөөс өөр мөр байхгүй байна лээ. Хулгайч хулгайлаад модноос хүлж орхисон бол хөл хорио тогтоосон учраас ирж авч чадаагүй байх. Адуу олдсон газрын хажуухан талд эргүүлийн пост гарсан байгаа” гэлээ. Мөн тэрбээр “Модноос уяатай ногт байсан болохоор “Нэг адуу мултарч, амь гарч” гэж бодож байгаа” гэсэн юм.
Түүнчлэн адууг модноос уяж орхисон этгээд унаж явсан мориноосоо эмээлээ авч, модон дээр тохоод, хөтөлж явсан хоёр адуугаа модноос уяж, удалгүй эргэж ирж авна гэж тооцоолоод сумын төв рүү машинтай орсон байж магадгүй. Баргийн хүн унаж явсан морьдоо хүний нүднээс далд газар уяж орхиод мартана гэж байхгүй байх. Хэрвээ эзэн нь орхисон бол өнгөрсөн хугацаанд ирж авах байсан” гэлээ.
Адууны эзэн олдоогүй байгаа гэнэ. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Тойргийн сумдын цахим хаягт зар байршуулж, адуугаа алдсан хүмүүст хэл дуулгасан. Баян-Адарга сумаас адуугаа алдсан хэд хэдэн малчин ирж үзсэн ч эзэн нь олдоогүй байна. Тойргийн сумдаас олон хүн холбогдож байгаа ч “Энэ манай адуу мөн” гэж баталсан хүн байхгүй. Зүс нь таарч байгаа ч биш байгаад байна” гэв.
Түүнчлэн тус суманд сүүлийн хэдэн жил малын хулгай газар авч байгаа талаар малчид ярьж байна. Энэ талаар Баян-Адарга сумын малчин Г “Чоно, нохой ч элбэг, хулгайч ч ширүүн байна. Айл болгон л ганц, хоёр тооны адуу мал байсхийгээд л алддаг болсон. Тухайлбал, манайх л гэхэд өнгөрсөн намраас хойш манайх хоёр тооны адуу алдаад байна. Сая уяатай үхсэн адууны сураг гарахаар нь очиж үзлээ. Манай алдсан адууны хүрэн зүстэй таарч байгаа ч биш байна лээ. Айлууд ганц, хоёр тооны мал алдахаараа цагдаад тэр бүр ханддаггүй юм билээ. Манайх гэхэд л хоёр адуугаа цагдаад тэмдэглүүлээгүй. “Айлын адуунд нийлсэн юм болов уу” гэж хайж явсаар хоёр сар өнгөрлөө. Одоо ч хулгайч авсан нь тодорхой боллоо” хэмээлээ.
| Модноос уяатай үхсэн хоёр адууны ойролцоо эмээл тохоод орхисон байжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |