Хайруу өвлийн хүйтнийг арай хийн давсан малчид хаврын хавсраг, шороон шуурганд нүдүүлж, хэдэн малаа барах нь ээ. Саяхан орсон цасны улмаас баруун болон аймгуудын хаваржилт хүндэрсэн аж. Малчид зурагт, радиогоор цаг агаарын мэдээ байнга сонсож байгаа боловч тэнгэрийн байдлыг харж малаа бэлчээрт гаргадаг байна. “Хаврын тэнгэр хувьсамтгай гэгчээр хаврын тэнгэр аашаа үзүүлж байна” хэмээн малчид ярьж байна. Энэ жилийн хувьд цас ихтэйгээс гадна салхи ихтэй байгаа аж. Тиймээс өвс, тэжээл муутай мал салхинд ганхаж, олигтой идээшихгүй байна гэнэ. Баруун аймгуудад хаваржилт хүндэрч өвс, тэжээл хомсдож эхэлсэн бол зүүн аймгуудад шороон болон цасан шуурга байнга тавьж, саяхан гал түймрийн аюулт нөхцөл байдалтай тулгараад буй. Үүний улмаас олон малчин өрх эрдэнэт мал сүргээ алджээ. Хээл нь хүндэрсэн мал шуурганы ая даахгүй сөхөрч унаад цасанд даруулж тамирдан унаж буй гэнэ.
Хээл нь хүндэрсэн мал шуурганы ая даахгүй сөхөрч унаад цасанд даруулж тамирдан унаж буй гэнэ
Өнгөрсөн өвөл нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай, ихэнх аймгуудад өвөлжилт хүндэрч, зарим нутагт мал бэлчээрлэх боломжгүй байсан. Мөн цаг уур, орчин шинжилгээний газрын мэдээлснээр хоёрдугаар сарын дунд үед нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байх төлөвтэй байна. Энэ жил малчдын түвшинд өвс нэг сая тонн, сүрэл 15 мянган тоннн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32 мянган тоннн, гар тэжээл 47 мянган тонн, дарш 13 мянган тонн, хужир, шүү 92 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Тэгвэл бэлтгэгдсэн өвс, тэжээл 70 хувь нь зарцуулагджээ. Өвөлжилтийг хүнд давсан орон нутгууд үлдсэн нөөцөөрөө хаврыг давахад хүнд байгаа учир аймгийн онцгой байдлын газраас өвс, тэжээлийн тусламж үзүүлж байгаа аж. Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 22 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 5.4 мянган тонн өвс, 3.3 мянган тонн тэжээлийг нэмж татан авсан. Өвсний 70 хувь, тэжээлийн 64 хувийг зарцуулан одоогийн байдлаар 7.5 мянган тонн өвс, 4.2 мянган тонн тэжээлийн нөөцтэй байгаа аж. Хэрэв цаг эрс хүйтэрвэл энэ нөөцөөр хаврыг давахад бэрх байдал үүсэж, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ он гарснаар 416,560 толгой том мал зүй бусаар хорогдсон гэх мэдээлэл өгч байлаа. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 132 мянга 472 толгойгоор нэмэгджээ. Энэ нь нийт малын 0.6 хувь юм. Тэгвэл Увс /64057/, Сүхбаатар /59936/, Завхан /57873/, Архангай /54212/, Ховд /22962/ аймгууд хамгийн их хорогдолтой байгаа аж. Мөн зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 35 хувьд нэн их, 41 хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна. Тухайлбал, арван аймгийн 23 суманд цагаан зуд, 13 аймгийн 41 сум цагаанаар зудархуу. хаваржилт хүндэрч мэдэхээр байна. Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Өндөрхангай, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Жаргалан, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Эрдэнэцогт, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Өндөрширээт, Зуунмод, Баянчандмань, Сүхбаатарын Асгат, Халзан, Наран, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэнд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зуд болох нөхцөл бүрдсэн гэх дүгнэлт гарчээ.
Монгол орон даяар хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малчид яах аргаа олохгүй сандарч байна. Намар цас хэдийд орсноос шалтгаалан мал амны өвстэй байх эсэх нь хамаарах ч цагаан зудтай бүс нутгийн малчид энэ хаврыг өвс тэжээлээр давж гарах нь ойлгомжтой боллоо. Тиймээс малчид малчны зээл болон ноолуураа барьцаанд тавьж өвс тэжээл худалдаж аваад буй гэнэ. Хөөрхий малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа бөгөөд өдөрт малаа хэд хэдээр нь үхүүлж байна. Хүн бүл муутай малчид цөхрөнгөө бараад буй. Цасны доороос гарсан жаахан өвсийг хавсраг дэгдээд юу ч үгүй хамаад хаяжээ. Тиймээс тал хээр болон говийн аймгуудад газар улаанаараа эргэсэн байна. Энэ хатуу цагт хатуу цагийг малчид минь өнтэй даваасаа билээ.
| Хаваржилт хүндэрч, өвс тэжээл муутай малчид сандарч байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |