-ОЛОН ЗУУН ЗЭЭР ГАЛД ШАХАГДСАН ТУХАЙ НУТГИЙН ИРГЭД ХЭЛЛЭЭ-
-Гал түймрийн улмаас олон малчин хотоо харууллаа. Энэ тоо цааш хэд хүрэхийг таамаглах аргагүй болоод байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймэр Дорнод аймгийн Матад, Халхгол сумыг хамарч нөхцөл байдал хүндрээд буй. Үүний улмаас 10 гаруй малчны хоттой хонь түймэрт өртжээ. Дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 14:00 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэдэг газраас гарсан хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч байна. Одоогийн байдлаар түймэр Эрдэнэцагаан сумаас гарч Дорнод аймгийн Матад сумыг дайран өнгөрч Халхгол сумыг бүрэн автуулжээ. Эл түймэр дээр Сүхбаатар аймаг, Дорнод аймгийн холбогдох сумдын гал түймэр унтраах, эрэн хайх, аврах салбар ангиуд, Хилийн цэргийн 0146, 0306 дугаар ангийн алба хаагчид, Матад, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд ажиллаж байна. Түймрийн нөхцөл байдлын талаар Халхгол сумын холбогдох албанаас тодруулахад "Нөхцөл байдал маш хүндэрлээ. Манай сум бүрэн өртлөө. Салхи ихтэй байгаа учраас байдал улам хүндэрсээр байна. Бид нарын хувьд хүн, малаа хамгаалж үлдэх нь чухал боллоо" гэсэн юм. Тэдний ярьж буйгаар түймрийг унтраахад цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч галыг унтраахад нэлээд төвөг учирч байгаа гэнэ.

Энэхүү түймэр Сүхбаатар аймгийн иргэний болгоомжгүй үйлдлээс болсныг албаных мэдээлээд буй. Хэрвээ үнэн бол хэн нэгний санамсаргүй зурсан чүдэнзнээс үйлдлээс болж байгаль, хүн, амьтныг хохироосон гал түймэр гарч буй эмгэнэлтэй. Энэ талаар иргэд цахим орчинд харамсаж, зовниж буй сэтгэгдлээ хуваалцаад буй. Тухайлбал нэгэн иргэн цахим орчинд өөрийн нүүр хуудсаар дамжуулан “Гал түймэр бол аймшигтай, амь нас секундээр хэмжигдэнэ. Салхи эргэхэд гэрлийн хурдаар дэргэд ирж нөмөрдөг, амиа аврах ямар ч асар бага, бараг л боломжгүй. Аюулт түймрээс болж олон ч аавын хүүхэд амиа алдаж байсан эмгэнэлт түүх олон. Ийм л аймшигтай голомт руу Монголын төр, тангараг өргөсөн албан хаагчдаа "шидэж" байна, "Мэдлээ гүйцэтгэе" гэсэн ганцхан командтай Онцгойхондоо, тэднийг удирдаж байгаа Шадар сайд С.Амарсайханд бүгдээрээ сайныг хүсэх ёстой. Энэ бол Монгол хүн бүрийн сэтгэл байх ёстой. Талын түймэр ямар аймшигтайг үзсэн хүн л мэднэ” гэх сэтгэгдлийг хуваалцаад байна. Энэ мэтчилэн олон хүн эх байгалиа шатаж буйг харан харамсаж, өөрсдийн хүслээр түймэр унтраах үйл ажиллагаанд нэгдэж байна. Түймэр юунаас болж гарсан, цаашид энэ тал дээр ямар ажиллагаа авахыг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээс тодруулсан юм. Тэрбээр “Сүхбаатарт иргэний болгоомжгүй байдлаас гал түймэр гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Аймгийн цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна. Улсын хэмжээнд хуурайшилт ихтэй, салхи шуургатай байна. Тиймээс иргэд ил задгай гал түлэхгүй байх, ой хээрийн бүсээр аялж зугаалахдаа анхаарах хэрэгтэй. Он гарсаар нийт 23 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, 187.039 га талбай өртсөн. Мөн хэд, хэдэн айлын хашаа, гэр, саравч шатсан байна. Халхгол суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Салхи ихтэй байгаа учраас богино хугацаанд өргөн талбайг хамраад байна. Гал түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хангалт үйлчилгээг тарааж байгаа. Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн хойд, Өмнөговийн зүүн хэсгээр өнөө, маргаашдаа 16-18 метр секундийн хүчтэй шороон болон цасан шуургатай байна. Гал түймэрт өртсөн талбайг тогтоох боломжгүй, утаажилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.. Мөн Хэнтий, Сүхбаатар аймгаас нэмэлт хүч гарсан. Голомтод байгаа айл, малыг нүүлгэн шилжүүлж байгаа. Цагдаагийн байгууллагаас санамсаргүй гал түймэр тавьсан иргэнийг тогтоож, хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүхийн шийдвэрээр тогтооно” гэх хариултыг өгсөн юм.
.jpg)
Салхи тогтворгүй байгаагаас гал түймэр баганадан өргөн талбайг хамаараад буй. Салхины тогтворгүй урсгалаас үүдэн түймрийг унтраахад хүндрэл учраад байна. Өндөр баганадсан түймэр нэг нөмрөөд ороод ирэх юм ямар авралгүй гэнэ. Ийм л аюулт гал түймэрт олон мянган цагаан зээр шахагдан хилийн баганад тулжээ. Амь наана там цаана цагаан зээрүүд нааш, цааш давхилдан амь гарахын төлөө тэмцэж байна. Нутгийн эрчүүд эх байгаль, нутаг ус, хүн ард, ан амьтадаа түймрээс аврахын тулд хичээж, эмэгтэйчүүд аль чадахаараа хүнс дөхүүлж чадах чадахаараа л тэмцэж байна. Энэ талаар Дорнод аймгийн Халхгол сумын иргэн Л.Цэрмаагаас тодрууллаа. “Халхгол суманд маш өргөн тархацтай түймэр гараад байна. Нутгийн иргэд эмэгтэйчүүд хандив цуглуулж түймэрт дайчлагдсан эрчүүддээ ус ундаа, боов талх зэрэг зүйлсийг эхний ээлжид явуулсан. Үүнд хань маань, хоёр хүүгийнхээ хамт явсан. Манай танил айл хоттой хониороо хохирсон сураг гарсан. Нарийн сайн мэдэхгүй байна. Түймрийн голомт дээр олон мал болон цагаан зээрүүд бүлтгэнэн давхиж, зарим түймэрт өртөн үхэж байгаа гэсэн. Одоо яадаг юм билээ. энэ аюулыг аль болох л хурдан дарах юм сан. Манай сумын ихэнх эрчүүд гал түймэр ундраах ажилд дайчлагдаад байна” гэх хариултыг өглөө. Эх орны зүүн хязгаар нутагт тархаад буй аюулт түймрээс болж олон малчин айл хотоо харуулахад хүрч, олон мянган амьтан, эх байгаль маань сүйдэхэд хүрээд байна. Энэ аюул хурдхан шиг л дуусаасай билээ.
| СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМААС ЭХЭЛСЭН ТҮЙМЭР ОЛОН АЙЛЫН МАЛ, ХАШАА, БАЙШИНГ СҮЙТГЭЭД БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |