Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн хоёр батлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, энэ сарын 15-нд Улаанбаатар хотоос Батцэнгэл суманд хүнс тээвэрлэж очсон жолоочоос халдвар илэрч, улмаар тус иргэний хүү халдвар авсан нь тогтоогдоод байгаа. Халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио тогтоож, сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаалаа. Мөн Батцэнгэл сумын тохиолдолтой ойрын хавьтал болсон гурван иргэн Ихтамир суманд очсоныг тусгаарласан байна.Тэдний эхний шинжилгээний хариу сөрөг гараад байгаа талаар Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
| БАТЦЭНГЭЛ, ИХТАМИР СУМАНД ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |