Завхан аймгийн Баянтэс суманд урьд шөнө -50 хэм хүрч хүйтэрчээ. Үүнтэй холбоотойгоор бид Баянтэс сумын Засаг дарга Х.Лүндээжанцантай холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа.
Тэрбээр “Манай суманд 50 градус хүрч хүйтэрлээ. Малчид руу хүрэх зам харгуй хаагдаж, цасанд боогдоод нөхцөл байдал хүндхэн байна. Цасны хэмжээ 25-40 сантемитр байна. Бид малчидтайгаа утсаар холбогдож, мэдээлэл авч байна. Одоогоор малынхаа араас яваад эндсэн, осгосон, төөрсөн хүн байхгүй байна. Сумын цаг уурын газраас малчдад хүйтний эрч чангарах анхааруулгыг өгч байсан болохоор харьцангуй бэлтгэлтэй байсан. Хамгийн хол айл нь сумын төвөөс 80 километрийн зайтай байгаа. Өвс тэжээлийн хүрэлцээний хувьд сумаас өгөх тэжээл дууссан. Одоо аймаг болон улсын нөөцөөс 50 хувийн хямд үнээр татан малчиддаа хүргэж байгаа. Гэхдээ өвс, тэжээлий хүрэлцээ тун муу байна. Хөнгөлөлттэй үнээр авч байгаа өвс нэг айлд таван шуудай л очиж байгаа. Энэ цаг агаарын чанга үед таван шуудай тэжээл хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Өнөөдөр бид Сум болон Аймгийн Онцгой комисстой ярилцаж байгаад малчид руу хүрэх зам харгуйг нээх арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэв.
| БАЯНТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.ЛҮНДЭЭЖАНЦАН: -50 хэм хүрч хүйтрээд, зам цасанд боогдсоны улмаас малчид руугаа очиж чадахгүй байна |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |