• Өнөөдөр 2024-03-29

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Ховд аймагт ажиллаж байна

2023-01-20,   281

      Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт баг үйлдвэрлэлийн бүсэд 200 га талбайд малын гаралтай түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалт бүхий "Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк"-ын бүтээн байгуулалттай Дэд сайд М.Ганхүлэг танилцлаа. 
 
  • Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн цогцолбор
  • Мал нядлах, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн цогцолбор
  • Хүнсний үйлдвэрийн цогцолбор
  • Барилгын материалын цогцолбор
  • Үйлчилгээний цогцолбор гээд дэвшилтэт технологи бүхий 25-30 үйлдвэрийн цогцолборыг улсын төсөв, төсөл хөтөлбөр, гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр барьж байгуулах юм. Төсөл хэрэгжүүлэгч "Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци" ОНОААТҮГ-ын дарга н.Батжаргал энэ хавар дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа хэлсэн юм.  

   Дэд сайд М.Ганхүлэг тус паркийг барьж байгуулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд салбар яамнаас дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаа илэрхийллээ. 

Энэхүү парк ашиглалтад орсноор 
 
Малын гаралтай түүхий эд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 
Импортын бүтээгдэхүүний хэмжээ буурч, экспорт өснө. 
Улсын болон орон нутгийн төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэмэгдэнэ. 
2000-2200 хүний ажлын байрыг шинээр бий болгоно. 
Орон нутгийн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, малчдыг дэмжих бодлого хэрэгжинэ. 
Шинэ, дэвшилтэт технологид суурилсан байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл хөгжих үндэс суурийг бий болгоно. 
Эрдэм шинжилгээ, инновац, шинэ технологийг судлах, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг дэмжинэ. 
Жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ хөгжинө.

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Ховд аймагт ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188