• Өнөөдөр 2024-03-28

УВС АЙМГИЙН ТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ДАГВАСҮРЭН: Цагаан зудын улмаас одоогоор 958 мал хорогдож, малчдын 40 гаруй хувьд нэмэлт тэжээл хүргэсэн

2023-01-18,   483

       Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ дагуу бид тус 13 сумын нэг болох Увс аймгийн Тэс сумын Засаг даргатай холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа. Тэрбээр “Манай сумын хувьд сүүлийн таван жил өвөлжилт сайхан байсан. Харин энэ жилийн тухайд өвөлжилт хүндэрч, зундын байдалтай байна. 15-16 сантиметр цас орж, 958 мал хорогдсон. Манай сум нийт 1000 гаруй малчин өрхтэй. Үүний 40 гаруй хувьд нь нэмэлт тэжээл хүргэсэн. Тэжээл хүрэлцэхгүй их хүнд байгаа учир аль болох хөнгөлөлттэй үнээр авч, хүргэхээр ажиллаж байна” гэв. 

УВС АЙМГИЙН ТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ДАГВАСҮРЭН: Цагаан зудын улмаас одоогоор 958 мал хорогдож, малчдын 40 гаруй хувьд нэмэлт тэжээл хүргэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 13:20:18
    зочин: Юун цагаан зуд бэ хариуцлагагүйн зуд шүү. Малын тооноос чанарт анхаар. Одоо цаг агаар хүйтэрхээ больсон. 1 сарын хүйтэрэлтэнд хашгирч байгаа нөхөрийн ам руу нь цас чих. Трактороор цас түрж болно. Бүгд машин унаж тавхидаг. Машинд ч түрэгч хий. Уураг худалдаж ав. Намар малаа үнэ багатай зар. Хотод махны үнэ кг нь 15 мянгатай байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188