• Өнөөдөр 2024-04-20

Өмнөговь аймгийн эмч, мэргэжилтнүүд отрын гэрт хагалгаа хийн, эх, хүүхдийн амийг аварчээ

2023-01-17,   186

      Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 60км, Манлай сумаас баруун тийш 70км газарт оторлож явсан малчин айлд 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч цус алдсан дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
 
  Дуудлагын дагуу Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Цолмон болон Уламбаяр даргатай Манлай сумын ЭМТ-ийн баг, Их эмч Монголжингоо ахлагчтай Цогтцэций сумын ЭМТ-ийн баг хамтран яаралтай тусламж үзүүлэн отрын гэрт хагалгаа хийсэн байна.

Өмнөговь аймгийн эмч, мэргэжилтнүүд отрын гэрт хагалгаа хийн, эх, хүүхдийн амийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188