• Өнөөдөр 2024-03-28

Баянхонгор аймгийн өндөр настан Б.Дашгомбо утсан наамлаар Чингис хааны хөргийг бүтээжээ

2023-01-11,   396

        Баянхонгор сумын дөрөвдүгээр багийн өндөр настан, ахмад багш Б.Дашгомбо 20 гаруй жил утсан наамал урлалыг хийж байна. Тэрбээр Чингис хааны сэнтийдээ сууж буй хөргийг хананд байрлуулах том хэмжээгээр буюу 1.20х1.40 хэмжээтэйгээр хийж эхлүүлэн гурван жил, гурван сар зарцуулж бүтээжээ. Тус бүтээлийг аймгийн Музейн сан хөмрөгт хадгалуулсан нь энэ төрлийн бүтээлийн цор ганц хувилбар болжээ. Чингис хааны сэнтийдээ сууж буй хөрөг зургийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, аймгийн Музейд 18 сая төгрөгөөр худалдан авсан байна. 
 
           Тэрбээр, бүтээлээ жирийн оёдол, үйлийн утас ашиглан ширхэг бүрээр өнгө будаг ялган, цаасны тарган цагаан цавууг ашиглан нааж урладаг. Өнөөг хүртэл утсан наамлаараа 300 гаруй бүтээл хийсэн бөгөөд Монголын 38 хааны хөргийг А4 хэмжээтэйгээр утсан наамлаар хийсэн нь Б.Дашгомбын онцлох бүтээлийн нэг юм байна.

Баянхонгор аймгийн өндөр настан Б.Дашгомбо утсан наамлаар Чингис хааны хөргийг бүтээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188