• Өнөөдөр 2024-04-25

Найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрджээ

2023-01-04,   495

       Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байна.
 
    Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Булган, Үенч, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Есөнзүйл, Хархорин, Бат-Өлзий, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Хэнтийн Өмнөдэлгэрт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас /8 аймгийн 13 суманд/ цагаан зудын нөхцөл бүрдсэн.
 
      Баян-Өлгийн Булган, Говь-Алтайн Хөхморьт, Увсын Баруунтуруун, Хяргас, Малчин, Түргэн, Улаангом, Сагил, Завханы Тэс, Цагаанчулуут, Архангайн Хангай, Баянхонгорын Эрдэнэцогт, Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ /Хатгал/, Цагаан-Үүр, Сэлэнгийн Орхонтуул, Хушаат, Төвийн Өндөрширээт, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр, Борнуур, Цээл, Угтаалцайдам, Зуунмод, Баян, Баян-Өнжүүл, Улаанбаатарын Тэрэлж, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр /Гурванбаян/, Баян-Овоо, Жаргалтхаан, Хэрлэн /Өлзийт/, Цэнхэрмандал, Сүхбаатарын Түмэнцогт, Халзан, Онгон, Түвшинширээ, Дорнодын Булганд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу /12 аймгийн 37 сум/ байдалтай байна" гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188