• Өнөөдөр 2024-04-29

Өвөлжилт хүндэрсэн зарим сумдад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэлээ

2022-12-27,   401

Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдуудад ажиллах үеэр өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг, сумын онцгой комиссын үйл ажиллагаа болон малчин өрхүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шаардлагатай хэд хэдэн арга хэмжээг авахаар тогтлоо.
 
Тухайлбал, өвөлжилт хүндэрсэн зарим сумын онцгой комиссын ажиллах нөхцөл хүнд байгаа тул үйл ажиллагаанд нь шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж, сумдын аюулгүйн нөөцөд олгох өвс, тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өвөлжөө, хаваржаа руу зорчих гол замуудыг гаргахад сумын онцгой комисст шатахууны дэмжлэг үзүүлэх, УОК-с эхний ээлжид Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ЭМТ-д туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон автомашин олгохоор боллоо.
 
Өвөлжилт хүндэрсэн зарим сумдад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэлээ. Мөн мал ангилах, мах бэлтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулан, махны нийлүүлэлтийг эрчимжүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлж, хэрэгцээт өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалах, Малын шилбэ муудахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч, малын био бэлдмэлийн хангалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Өвөлжилт хүндэрсэн зарим сумдад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-27 15:12:42
    зочин: Хаяны Төв аймаг яах бэ бүх юмандаа ойрхон. Алсын баруун аймагт маш хүнд боллоо.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188