• Өнөөдөр 2024-04-30

Э.БОЛОРМАА: Ховд аймаг энэ жил 150 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2022-12-26,   415

    Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан энэ жил 280 мянга гаруй толгой малыг хүнсэнд, 500 мянга орчим толгой малыг зах зээлд нийлүүлнэ гэх урьдчилсан судалгаа гарсан. Одоогоор 14 сумын 34 аж ахуйн нэгж, иргэд  210 мянга гаруй толгой мал буюу 3000 орчим тонн мах бэлтгэсэн байна.
 
     Тэгвэл энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа цахим хуудсаараа дамжуулан Мэргэжлийн байгууллагуудын хийсэн тооцоо судалгаанд үндэслэн цаашид аймгийн хэмжээнд 150 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр боллоо. Иймээс малын махыг стандартын дагуу бэлтгэдэг зургаан аж ахуйн нэгж болон ХААН, Капитрон банктай гурвалсан гэрээ байгуулж, мах бэлтгэх санхүүгийн эх үүсвэрийг төсвийн ямар нэгэн санхүүгийн эрсдэлгүйгээр шийдвэрлэлээ. Мах бэлтгэн боловсруулах аж ахуйн нэгжүүд чанарын шаардлагад нийцсэн, стандарт хангасан бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр ирэх оны долдугаар сар хүртэл нийлүүлнэ” гэж  мэдээллээ. 

Э.БОЛОРМАА: Ховд аймаг энэ жил 150 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188