• Өнөөдөр 2024-04-29

ХОВД АЙМГИЙН "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД"-ИЙГ ШАЛГАРУУЛЖ, АЛДАРШУУЛЛАА

2022-12-25,   437

     Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1.3 дахь заалтад заасан “хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах”, 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтад заасан “оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх” эрхийн хүрээнд жил бүр  “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”  шалгаруулах үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Харшийн наадам-2022 шинэ жилийн арга хэмжээг Ховд аймгийн Хөгжимт драмын театрт тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Э.Болормаа нар оролцож, хүүхэд багачууддаа шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ. 
Манай аймаг 90 мянга гаруй хүн амтай. Үүний 36736 нь 0-18 насны хүүхэд байна. 
 
Ховд аймгийн "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД"-ээр
 
   Техник сэтгэлгээтэй хүүхэд Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн Барилга, мужааны 1 жилийн ангийн суралцагч Бадрах овогтой Батцэрэн
 
  Шилдэг удирдагч хүүхэд Ховд аймгийн Жаргалант сумын Монгол улсын гавьяат багш Г.Дашдондогийн нэрэмжит ерөнхий боловсролын Прогресс сургуулийн 12А ангийн сурагч Жамъяан-Осор овогтой Ням-Эрдэнэ
Авьяаслаг хүүхэд Ховд аймгийн Жаргалант сумын Цаст Алтай Цогцолбор Сургуулийн 9А ангийн сурагч Нямцоож овогтой Амартүвшин
 
Түүх соёлыг өвлөгч хүүхэд Ховд аймгийн Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Бямбацогт овогтой Хишигтөгөлдөр
 
 Оны Оюунлаг хүүхэд Ховд аймгийн Жаргалант сумын Монгол улсын гавьяат багш Г.Дашдондогийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 12Б ангийн сурагч Самдан овогтой Сүхбат
 
Тамирчин хүүхэд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3-р сургуулийн сурагч Одхүү овогтой Очмаа
 
Оны онцлох хүүхэд Ховд аймгийн Жаргалант сумын Насан туршийн боловсрол төвийн 9-р ангийн сурагч Батсүх овогтой УЯНГАЛЯНХУА
 
Манлайлагч баг Ховд аймгийн Жаргалант сумын Монгол улсын гавьяат багш Г.Дашдондогийн нэрэмжит ерөнхий боловсролын ПРОГРЕСС сургуулийн волейболын эрэгтэй шигшээ багийн хүүхдүүд
 
Байгаль хамгаалагч хүүхдүүд Монгол улсын гавьяат багш,философийн ухааны доктор,профессор Х.Чагдаагийн нэрэмжит Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн “Азын 4 бэрх” багийн хүүхдүүд
 
Хүмүүнлэг энэрэнгүй, үйлстэн хүүхдүүдээр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэдэх сурагчдын “Ногоон байгаль эко клуб”-ийн хүүхдүүд шалгарлаа.

ХОВД АЙМГИЙН "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД"-ИЙГ ШАЛГАРУУЛЖ, АЛДАРШУУЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188