• Өнөөдөр 2024-04-29

ХХААХҮЯ: Энэ өвөл 84.5 хувийн өвс, тэжээлийн нөөцтэй байна

2022-12-02,   295

           Улсын хэмжээнд энэ өвөл бэлтгэвэл зохих өвс, тэжээлийнхээ 84.5 хувийг базаажээ. Тухайлбал, нийт 1.1. сая тонн өвс, 15 мянган тонн сүрэл,  88 мянган тонн ногоон тэжээл, 32.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тонн гар тэжжээл, 13.1 мянган тонн дарш, 92.2 мянган тонн хужир шүү бэлтгээд байна.
 
        Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 21 мянга, тэжээл 8.2 мянган тонныг бэлтгэжээ. Ингэснээр аймаг, нийслэл, сум, дүүрэгт бэлдвэл зохихөвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94, тэжээлийн 69 хувийг зэхсэнийг ХХААХҮЯ мэдээллээ. Түүнчлэн, газар тариалангийн үйлдвэрлэлийн ногоон тэжээл, гурилын үйлдвэрээс гарах тэжээл, мөн тэжээл болгох улаанбуудай зэргээс 220 мянган тонн хүчит тэжээл бэлтгэнэ. Мөн баруун аймгууд жилд 25-30 мянган тонн хүчит тэжээл импортолдог нь энэ жилийн хувьд нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

ХХААХҮЯ: Энэ өвөл 84.5 хувийн өвс, тэжээлийн нөөцтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188