• Өнөөдөр 2024-05-14

УРГАЦ ХУРААЛТ: Улсын хэмжээнд 80 мянган га талбайгаас 100 мянган тонн улаанбуудай хурааж аваад байна

2022-09-30,   494

     Газар тариалангийн бүс нутгуудад ургац хураалт үргэлжилж байна. ХХААХҮЯ-наас энэ сарын 28-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбуудай 25.1 хувь, төмс 68.9 хувь, хүнсний ногоо 53.8 хувь, тэжээл 15.4 хувь, тосны ургамал 10.9 хувьтай ургац хураалтын ажил үргэлжилж байгааг танилцууллаа. 

Тодруулбал, Улсын хэмжээнд 82.8 мянган га талбайгаас 103.2 мянган тонн үр тариа, үүнээс 80.0 мянган га-гаас 99.3 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 150.1 мянган тонн төмс, 5.89 мянган га-гаас 58.3 мянган тонн хүнсний ногоо, 10.5 мянган га-гаас 26.3 мянган тонн тэжээлийн ургамал, 12.6 мянган га-гаас 6.6 мянган тонн тосны ургамал хураан аваад байна. 

Нийт тариаланчдад зориулж ирэх сарын 2-нийг хүртэл цаг агаарын төлөвийг танилцуулж байна.
 
Аравдугаар сарын 2-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
   
      Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, аравдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, аравдугаар сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Сэрэмжүүлэхэд, аравдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтрэх төлөвтэй байна. 

УРГАЦ ХУРААЛТ: Улсын хэмжээнд 80 мянган га талбайгаас 100 мянган тонн улаанбуудай хурааж аваад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188