• Өнөөдөр 2024-05-13

Хангай бүсэд томилгоот нэгжийн хээрийн сургалт болов

2022-09-12,   831

       Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага, сургалт Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Цагаан залаа” хүүхдийн зуслангийн районд  гурав хоногийн хугацаанд болж өндөрлөлөө. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу энэ жил анх удаа Өвөрхангай аймгийн хангайн бүс буюу Бат-Өлзий, Хархорин, Хужирт, ЗүүнбаянУлаан, Уянга сумын томилгоот нэгжүүдийг үүсэж болзошгүй цагийн байдалд өөрийн бүс, орон нутгаа хэрхэн хамгаалах, шаардлагатай үед эзэмшвэл зохих ур чадварт сургах зорилгоор хээрийн дадлага, сургалтад хамрууллаа.
 
    Дадлага, сургалтын хаалтын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн цэргийн дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа Х.Баньд, Өвөрхангай, Төв аймгийн Цэргийн штабын дарга нар бусад албаны хүмүүс оролцлоо.
 
     Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Дэлхийн улс орнуудын цэрэг, улс төрийн байдал эмзэг мэдрэмтгий байгаа энэ үед өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй манайх шиг улс орны хувьд Орон нутгийн нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэх нь оновчтой, чухал алхам юм. Үүнийг хэрэгжүүлэхэд ард иргэд та бүхний эх орноо гэсэн сэтгэл, хамтын ажиллагаа чухал байх болно. Манай улс Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2018 онд Улсын Их Хурлаар Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийг батлуулсан нь орон нутгаа хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, түүний бэлтгэлийг хангах, хамгаалах, төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, ард иргэдийн хүлээх үүргийг зохицуулсан ихээхэн ач холбогдолтой зүйл болсон. Сургалтын явцаас харахад богино хугацаанд томилгоот иргэд маань гүйцэтгэх үүргээ хэрхэн суралцсаныг харлаа. Бид бүхний цаасан дээр төлөвлөсөн зүйл бодитоор биелж ажил хэрэг болсныг харах сайхан байна. Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд эх орноо хайрлах, халуун сэтгэл нь дүрэлзэн байдгийг мэдрүүлсэн сургалт болж өндөрлөлөө. Хамтран ажилласан Өвөрхангай аймгийн Засаг Даргын Тамгийн Газар, Цэргийн штаб, сургалтад хамрагдсан иргэд та бүхэнд чинь сэтгэлтийн талархал илэрхийлье” гэв.
 
   Харин Өвөрхангай аймгийн Засаг Даргын Тамгийн Газрын Цэргийн штабын дарга хурандаа Н.Дэлгэрсайхан "2022 оны эхээр Батлан хамгаалахын сайдаас орон нутгийн хамгаалалтын хээрийн дадлага, сургалтыг зохион байгуулах үүргийг Стратеги, бодлого төлөвлөлтийн газарт өгснөөр материаллаг бааз, боловсон хүчин тэрхүү байдлыг нь харгалзан үзээд манай аймагт хээрийн дадлага, с у р г а л т и й г явуулах саналыг нь тавьсан. Бид өнгөрөгч 6 дугаар сараас т ө л ө в л ө л т и й н ажлаа гаргасан. Үүний хүрээнд уул, хад гэх мэтчлэн байгалийн бартаа саадыг харгалзан үзээд хээрийн дадлага, сургуулилт явуулах боломжтой гэж үзсэний хүрээнд хангайн бүсийг сонгож аваад дадлага сургуулилтаа амжилттай явуулж дууслаа. Уг хээрийн дадлагийг 4 салаа, 1 тасгийн бүрэлдхүүнээр зохион байгуулсан. Галт зэвсэгтэй харилцах учраас сургалтад хамрагдаж буй хүмүүсийг сонгохдоо 70 хувь нь цэргийн алба хаасан, 30 хувь нь 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн буюу цэргийн алба хаагаагүй хүмүүс байхаар төлөвлөж 4 өдрийн хээрийн гаралтыг зохион байгуулж амжилттай дуусгалаа. Хүмүүсийн маань идэвх оролцоо маш сайн байсныг онцолъё. Эх орноо хамгаалах үүрэгтэй иргэн хүн гэдгээ тултал ухамсарлаж чадаж байгаагаас харахад энэхүү орон нутгийн хамгаалалтын дадлага, сургалт бусад аймаг, сумдад энэ мэт хэрэгжиж болохыг миний хувьд илүү томоор харж байгаа” гэлээ.

     Энэхүү сургалтын үр дүнгээс хамаараад цааш, цаашдын сургалт, дадлагыг хэрхэн зохион байгуулах, эрх зүйн хувьд удирдах бүрэлдхүүний зүгээс ямар байдлаар илүү боловсронгуй болгож өгөх шаардлагатай байна вэ, гэх мэтчилэн дүгнэлтүүд гарж байгаа талаар холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм. Сургалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж тэргүүтэй удирдлагын бүрэлдэхүүн, Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага, сургалтад амжилттай оролцсон сумын удирдлага, томилгоот нэгжийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, идэвх оролцоогоороо тэргүүлэн бусдаа манлайлсан хүмүүст шагнал, дурсгалын зүйлийг гардуулсан юм.


Хангай бүсэд томилгоот нэгжийн хээрийн сургалт болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188