• Өнөөдөр 2024-05-16

Архангай аймагт хоёр айл, 1800 гаруй мал уруйн үерт урсжээ

2022-06-19,   384

Архангай аймгийн нутгаар өнгөрсөн өдрүүдэд дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр гэр, 1800 гаруй мал урсжээ. Тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Дунд цүүр гэх газар өнгөрсөн баасан гараг буюу зургадугаар сарын 17-ны өдрийн 17:00-18:00 цагийн үед хүчтэй дуу цахилгаантай, аадар бороо орсон байна. Эрдэнэмандал сумын айлууд үерт автаж, хоёр айлын гэр нурж, 16 өрхийн 1800 гаруй мал уруйн үерт урсжээ.

Улмаар тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд уруйн үерт урссан гэрийг гаргаж, үхсэн малын сэг зэмийг гаргах ажилласан аж.

 

 


Архангай аймагт хоёр айл, 1800 гаруй мал уруйн үерт урсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188