• Өнөөдөр 2024-04-25

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

2022-04-19,   443

            Сүхбаатар аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 километрт, Дарьганга сумын төвөөс зүүн зүгт 60 километрт байрлах Бадрах багийн Сэнжит хэмээх газар хээрийн түймэр гарчээ. 
 
Хээрийн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяраар ахлуулсан 20 алба хаагч, хоёр автомашин, Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 12 алба хаагч, нэг автомашин, Дарьганга сумын ЗДТГ-аас 15 ажилтан, цагдаагийн нэг автомашин, Хилийн цэргийн 0184 ангийн 0160 дугаар салбараас дөрвөн алба хаагч, нэг автомашин, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-аас есөн ажилтан, нэг автомашин буюу нийт 61 хүн, найман автомашинтайгаар ажиллаж байна.
 
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн ЗДТГ

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188