• Өнөөдөр 2024-04-19

Мөсөн шагай харвааны багийн төрөлд Архангай аймаг түрүүлэв

2022-02-20,   451

    Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн болох мөсөн шагай, мөсний сур харваа “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн талбайд зохиогдож байгаа. Энэхүү наадам нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн наадамд 21 аймаг, есөн дүүргийн 30 баг оролцож,  нийт 426 харваач цэц мэргэнээ сорьж байна.  Тодруулбал, мөсний шагай харваанд 126, мөсний сур харваанд 300 харваач өрсөлдсөн юм.
 
    Мөсний шагай харвааны багийн төрөлд Үлэмж гарамгай дархан мэргэн Л.Жамсранжав ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлсэн бол дархан мэргэн Д.Ууганбаяр ахлагчтай Чингэлтэй дүүрэг, улсын хошой мэргэн Д.Батсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн баг удаалав.
 
  Харин мөсний сур харвааны цуваа харваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, залуу харваач Н.Доржготов 20 сумнаас 20 онож, алтан медаль хүртлээ. Удаах байрт Багахангай дүүргийн тамирчин Н.Алтансүх, Дархан-Уул аймгийн харваач Т.Ихтамир нар оров. Тус тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд мөсний шагай харвааны цуваа харваа, мөсний сур харвааны багийн шигшээ тоглолт болж, дүн эцэслэгдэх юм.
 

Мөсөн шагай харвааны багийн төрөлд Архангай аймаг түрүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188