• Өнөөдөр 2024-03-29

Архангай аймгийн 781 өрхийн 20486 мал шүлхийгээр өвчилжээ

2022-02-15,   373

  Аймгийн хэмжээнд гарсан шүлхий өвчний нөхцөл байдлын мэдээг аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. Ингэхдээ хоёрдугаар сарын 13-14-нд шилжих 24 цагийн хугацаанд шүлхий өвчнөөр есөн өрхийн 241 мал өвдөж, нийт 781 өрхийн 20486 мал өвчлөөд байна. Шүлхийн шинж тэмдэг 46 малаас арилж, нийт 15552 мал эдгэрчээ.
 
  Дээрх хугацаанд устгасан мал болон шинжилгээ авсан, вакцинжуулсан мал байхгүй. Аймгийн хэмжээнд нийт 14 сумын 40 багт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан ба дээрх сумдад устгалын цэгийн 1600 м2, голомтын болон сэжигтэй бүсийн өрх, хашаа, худаг, бэлчээр гээд нийт 303317 м2 талбайг тус тус халдваргүйжүүлсэн байна. 14 сумын 40 багийн хэмжээнд нийт байнгын 14, хөдөлгөөнт 9 постод алба хаагчид 24 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна хэмээн мэдээлэв.

Архангай аймгийн 781 өрхийн 20486 мал шүлхийгээр өвчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188