• Өнөөдөр 2024-04-30

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, нуурын мөс олон жилийн дунджаас 10-15 см нимгэн байна

2022-02-03,   337

           Он гарсаар улсын хэмжээнд мөс цөмөрсөн долоон удаагийн дуудлага бүртгэгдэж, онцгой байдлын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаад байна. 
 
Өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Дунджилж үзвэл, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байгаа юм.
 
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, нуурын мөс олон жилийн дунджаас 10-15 см нимгэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188