• Өнөөдөр 2024-05-16

Дорнод аймагт 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтооно

2022-01-11,   868

Монгол Улсад коронавирусийн омикрон хувилбар илэрсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэхийн тулд Дорнод аймагт 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоохоор болжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох, худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

Дорнод аймгийн Онцгой комиссын хуралдаанаар:

  • Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал, цуглаан арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хугацаанд хязгаарлах,
  • Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг оройн 22:00 цаг хүртэл ажиллуулах 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд,
  • Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээг нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд хязгаарлах,
  • Вакцины сэргээх тунгийн ажлыг эрчимжүүлэх,
  • Сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалах,
  • Голомт бүхий сумдуудад голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил аргазүйгээр хангах,
  • Мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давлагаанаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулах,
  • Эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах,
  • Аймгийн нутаг дэвсгэр дээр бүх төрлийн шагнал гардуулах арга хэмжээг нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг гаргажээ.

 


Дорнод аймагт 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтооно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188