• Өнөөдөр 2024-05-16

Улаагчны хар нуураас хууль бусаар загас барьсан этгээдүүдийг шалгаж байна

2022-01-05,   424

          Завхан аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам буюу пелядь загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 
 
Тухайн гэмт этгээдүүдээс 30 гаруй шуугай загас хурааж авсан бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах болон таван жил хүртэл хугацаагаар хорих оноох хуулийн зохицуулалттай.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Хууль бусаар ан агнах

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.      

Тус аймгийн Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуур нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг анхааруулж байна. 

Улаагчны хар нуураас хууль бусаар загас барьсан этгээдүүдийг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188