• Өнөөдөр 2024-05-16

31 настай эмэгтэй гэрийнхээ нүхэн жорлонд унаж, нас барсан байжээ

2021-12-15,   611

          Өмнөговь аймгийн Гурвантэс сумын "Урт IV" дүгээр багийн Хөгшөө гэх газарт амьдардаг иргэн 31 настай, эмэгтэй Э гэрийнхээ нүхэн жорлонд унаж нас барсан байдалтай олдсон тухай дуудлага өчигдөр 04:39 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан ослын газарт очиход, 1.8 метрийн гүнтэй нүхэн жорлонд иргэн Э унаж нас барсан байжээ. Улмаар цаг 50 минут ажиллаж цогцсыг нь гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ


31 настай эмэгтэй гэрийнхээ нүхэн жорлонд унаж, нас барсан байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188