• Өнөөдөр 2024-05-16

Эрээнд ачаатайгаа саатсан 150 автомашиныг Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байна

2021-12-13,   310

          Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор Эрээн хилийн боомтоор гаргах экспорт, импортын ачаа барааг хүний оролцоогүйгээр явуулах, чингэлэг тээврээр татан авах, гаргах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу манай улс Эрээнтэй хиллэдэг Замын-Үүд боомт дээр чингэлэг тээврээр ачаа барааг татан авах, гаргах ажлын зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байна. 
 
      2021 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн халдвар хамгаалын шинэ зохион байгуулалт дор хоёр улсын хилээр ачаа бараа, Эрээн боомтод ачаатай байгаа 150 автомашин, хилийн дундын бүсэд саатсан манай улсын иргэдийн өмчлөлийн ачаатай болон ачаагүй 28 автомашин, хятад улаас худалдан авсан ч хил дээр хүлээгдэж байсан уул уурхайн 10 хүнд машин механизм, жип ангилалын шинэ 16 автомашиныг хилээр нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Эхний ээлжинд Эрээн хотод түр саатсан манай улсын иргэдийн эзэмшлийн 150 ачааны автомашин, уул уурхайн машин механизмаас өчигдөр Хятадын талаас хилийн 0 цэг дээр байршуулсныг манай хил гаалийнхан шөнийн 23:00 цаг хүртэл Замын-Үүдээр нэвтрүүлсэн байна.

Өнөөдөр, маргаашдаа багтаан үлдсэн ачааны машин, өөрөө явагч механизмыг энэ журмаар татан авч дууссаны дараа цаашдаа өдөрт 50 ачаатай чингэлэгийг хоёр талын хилийн боомтоор гаргах, байнгын ажиллагаанд оруулах байдлаар ажиллах юм.
 

Эрээнд ачаатайгаа саатсан 150 автомашиныг Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188