• Өнөөдөр 2024-04-26

"Байгальд ээлгүй Засаг дарга хэрэггүй, нутагтаа эзэн болцгооё"

2021-11-20,   556

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн. Тэгвэл Аймгийн иргэдийн төлөөлөгчид өчигдөр хуралдаж, V хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийн 19 буюу 52.7 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад Нацагдоржийн Лхагвадоржийг нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон. Гэвч нутгийн зарим иргэд Н.Лхагвадоржийг нэр дэвшүүлснийг эсэргүүцэж, нутгийн захиргааны байрны гадна лоозон барьж жагссан байна. Тэд "Байгальд ээлгүй Засаг дарга хэрэггүй, нутагтаа эзэн болцгооё, бид хөгжлийг хүсэж байна" гэжээ.
"Байгальд ээлгүй Засаг дарга хэрэггүй, нутагтаа эзэн болцгооё"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-20 13:02:45
    Эко Амарсанаа: Байгальд ээлтэй Сэлэнгэ хөгжилд ажлын байр сэтгэл зүрх гаргах зөв залуу хүн л хэрэгиэй...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188