• Өнөөдөр 2024-04-27

Малдаа яваад төөрсөн 69 настай иргэнийг эсэн мэнд олжээ

2021-10-26,   225

               Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн малчин 69 настай, эрэгтэй Л өнгөрсөн ням гарагийн 18:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тул гэрийнхэн нь өчигдөр буюу даваа гарагийн 07:20 цагт Онцгой байдлын албанд дуудлага өгчээ. 
 
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд, ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т байх Эх булаг гэдэг газраас эсэн мэнд олжээ. 

Малдаа яваад төөрсөн 69 настай иргэнийг эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188