• Өнөөдөр 2024-03-29

Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон 17 настай эмэгтэйг эрэн хайж байна

2021-10-24,   256

                Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хөшөө багийн иргэн 17 настай, эмэгтэй Т өчигдөр өдрийн 16:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 21:30 цагт онцгой байдлын албанд иржээ. 
 
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр  анги, Үндэсний аврах бригад, Ар талын 115 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Захирагчийн ажлын албаны ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд иргэн Т-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, Хатгал тосгоны төвөөс баруун хойд зүгт Цахир толгой гэдэг газар хүртэл гурван км-т, Дамжлага баазын гүүр гэдэг газраас Эгийн голын гүүр гэдэг газар хүртэл долоон км-т, гэрээс нь  баруун зүгт Хөшөөт толгой гэдэг газар хүртэл таван км-т явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул шөнийн 00:10 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Үргэлжлүүлэн орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон 17 настай эмэгтэйг эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188