• Өнөөдөр 2024-05-17

Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гурван иргэнийг аварчээ

2021-10-04,   256

          Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Өгөөмөр” гэдэг газар зам тээврийн осол гарчээ.
 
               Тодруулбал, Бичигт боомтоос Дөхөмийн уурхай руу зорчиж явсан Өвөрхангай аймгийн харьяат иргэн А-гийн эзэмшлийн “Хово" загварын ачааны автомашин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Бичигт боомт руу зорчиж явсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат иргэн С-ын эзэмшлийн “Ланд-80" загварын суудлын автомашинтай мөргөлдөж, гурван иргэн төмөр хийцэд хавчуулагдсан байна. Уг ослын тухай дуудлагыг өчигдөр оройн 20:46 цагт аймгийн онцгой байдлын албанд өгсөн байна. 
 
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 22:35 цагт очиж, 01:35 цаг ажиллан, автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тус сумын харьяат 33 настай, эрэгтэй Б, зорчигч 39 настай, эрэгтэй С, 323 настай, эрэгтэй Г нарын гурван иргэнийг автомашинаас гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ. 

Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гурван иргэнийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188