Говь нутгийн ээрэм талд, элсэн манхан дунд суль тарианы ургац арвин ургажээ. Их Монгол элсний баруун хаяанд оршин байх Говь-Алтай аймгийн Хөхморьт сумынхан суль тарианы ургацаа хурааж, сульхирын тариагаа хураахаар зэхэж байгаа аж. Тэмээн жингийн цуваагаар нүүсэн нүүдлийн цуваа Хөхморьт сумыг чиглэж, айл бүр чулуун тээрэм тачигнуулж, ургацаа зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байна. Бид элсэн манхан дунд үелзэн найгах суль тарианы ургац хураалтаас дараах сурвалжилгыг бэлтгэсэн юм.

Тэд ингэхдээ үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ажиллаж, зах зээлд нийлүүлэхээс гадна өөрсдийн идэх гурилын нөөцийг бүрдүүлдэг гэнэ. Биднийг тариаланчид “Энэ жил хур бороо элбэгтэй байсан учраас суль, сульхирын тариа сайн ургажээ. Сулийн гурилын эрэлт ч өмнөх жилүүдээс сайн байна шүү. Дархлаа дэмжих гол бүтээгдэхүүн болохоор коронавирусийн халдварын үед хэрэглэхээр хүмүүс их захиж байна” хэмээсээр угтав.
Ургацын хураалтын талаар Хөхморьт сумын иргэн хэлэхдээ “Бид эхлээд суль, сульхираа гарсан эсэхийг үзэж элсэн дундуур хэд хоног явдаг юм. Ургац аль хэсэгт арвин ургасан байна гэдгийг судалж үзсэнийхээ дараа ургацаа хураахаар гардаг. Суль, сульхирын тариа элсэн дунд ургадаг гэдгээрээ онцлогтой. Сонин байгаа биз дээ, хэн ч тариагүй байхад ургаж, хамгийн сайн чанарын гурил болдог гэж бодохоор. Дээхэн үед сулийн гурилаа иргэд жилийн дөрвөн улиралд өдөр, шөнөгүй л хүнсэндээ хэрэглэдэг байсан. Харин одоо цагт гурил элбэг болж, сонголттой болсон болохоор хэрэглээ нь багассан” гэлээ.

Сулийн гурилаар тус сумын иргэд цай үйлдвэрлэж эхэлжээ. Сулийн гурил нь дархлаа дэмжиж, ядаргаа тайлахад маш сайн.
Сулийн гурилаар тус сумын иргэд цай үйлдвэрлэж эхэлжээ. Тэд ургацаа гар аргаар тээрэмдэж, “Баялаг цай”-г зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. Энэ талаар иргэн Б.Золзаяа “Суль түүхээр сумын иргэд наймдугаар сарын эхээр элс рүү гардаг. Хөдөө аж ахуйгаас гадна хөхморьтчуудын мөнгө олох эх үүсвэр нь суль, сульхирын гурилын түүхий үрээ хураах. Хангай нутагт хавар тарьсан тариагаа намар хураадаг шиг бид суль, сульхирын гурилын үрээ хураадаг гэсэн үг. Гэхдээ бид хавар тарина гэсэн ойлголт байхгүй. Байгалаасаа л элсэн дунд ургачихдаг юм. Суль, сульхирын гурил хөхморьтчууд гэлтгүй Говь-Алтай аймгийн брэнд бүтээгдэхүүн байгаа юм. Хураасан үрээ тээрэмдэж, гурил болгоод зах зээлд нийлүүлдэг. Манайх гэхэд бэлтгэсэн үрээрээ сумандаа “Баялаг цай” хийж, зардаг. Сулийн гурил нь дархлаа дэмжиж, ядаргаа тайлахад маш сайн. Ийм ч утгаараа цай хийгээд зарахад хүмүүс дуртай авч, эрэлт ихтэй байдаг. Намрын улиралд манай сумынхан гэртээ бараг л байдаггүй. Хүмүүсийн цуваа хойд дэнж рүү нүдэлж, элсэн дунд хэсэгтээ амьдарч, сулийн гурилын үрээ түүдэг юм. Хүмүүс ид ургац хураалтдаа гарсан байх үед сулийн гурил килограмм нь 20-30 мянган төгрөг гэдэг. Харин нийлүүлэлт багасаад ирэхээр 45-50 мянган төгрөгт хүрдэг” гэв.

Харих Хөхморьт сумын иргэн Г.Жавхлан гуай “Хүмүүс тариагаа түүж, бууз буузаар нь боогоод хураадаг. Хураасан тариагаа чулуун тээрмээр гар аргаар тээрэмдэж, зах зээлд нийлүүлдэг юм. Хэдэн жилийн өмнөөс үйлдвэрийн аргаар тээрэмдэж, гурил болгож эхэлсэн. Гэхдээ үйлдвэрийн аргаас илүү чулуун тээрмээр тээрэмдэх нь үнэт чанар нь алдагдахгүй байх тал бий. Цахилгаан, үйлдвэрийн аргаар тээрэмдэхээр үнэт чанар нь алдагдаад байна гэж сумын иргэд ярьдаг. Бид ургацаа чулуун тээрмээр тээрэмдэж, ширмэн тогоон дээр хуурч, сулийн гурилаа гаргаж авдаг. Хэдийгээр цаг хугацаа их ордог ч бидний амьдралын санхүүгийн эх үүсвэр нь сулийн гурил. Сулийн гурилаар цай, гурилтай хоол хийнэ. Манай суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Сулин дэнж” хоршоо жигнэмэг хийх гэж байгаа. Суль, сульхирын гурил нь дотор эрхтэн, бөөр, давгасны өвчинд маш сайн гэдэг юм билээ. Үүнээс гадна хаван буулгах, суулгалтыг зогсоох, цус төлжүүлж, нойргүйдлийн үед хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн байгаа юм. Сулийн гурилыг шар тос, элсэн чихрээр амтлан зуурч идэх бүүр хамгийн амттай” гэлээ.
Бид ургацаа чулуун тээрмээр тээрэмдэж, ширмэн тогоон дээр хуурч, сулийн гурилаа гаргаж авдаг. Хэдийгээр цаг хугацаа их ордог ч бидний амьдралын санхүүгийн эх үүсвэр нь сулийн гурил.
.jpg)



.jpg)
| Элсэн дунд үелзэн найгах суль тарианы ургац хураалт |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |