Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нар оролцсон аж.
96 жилийн түүхтэй тус сургуулийн барилга 1965 онд ашиглалтад орж байжээ. Цаашид ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2005 оноос хойш удаа дараа гарсан байна. Үүний дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Ц.Энхбат захиралтай “Хаш гоёо” ХХК шинэ сургуулийг нэг жилийн дотор улсын төсвийн 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээжээ. Ийнхүү тус сургуулийн 2850 гаруй сурагч, 173 багш, ажилчид тохилог сургуультай болсон байна.
| Баянхонгор сумын 2850 гаруй сурагч шинэ сургуультай боллоо |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |