• Өнөөдөр 2024-05-17

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд шүлхий өвчин гарч, хорио тогтоожээ

2021-09-01,   342

     Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, тус сумын III, VII, IX, XII багт өчигдөр малын гоц халдварт шүлхий өвчний 13 тохиолдол бүртгэгдсэн байна. 
 
Сумын хэмжээнд тодорхой бус хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоон, голомтын бүсээс малын шилжилт хөдөлгөөн хийх, малын гаралтай арьс, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүнүүдийг гадагшаа худалдан зөөвөрлөхийг хоригложээ.
 
Багуудын дунд болон бусад чиглэлд зайлшгүй шаардлагаар зорчих хүн, тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний үндсэнд нэвтрүүлж байна. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан тус сумын Тэмээн хүзүү, Дунд гарам, Байзын гүүр, Хагийн даваа, Бэлийн даваа, Бүргэдийн хавцал зэрэг долоон газарт хяналтын цэг гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд шүлхий өвчин гарч, хорио тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188