• Өнөөдөр 2024-05-17

Архангай аймгийн Засаг даргаар М.Батжаргалыг томилжээ

2021-08-30,   464

2020 оны ИТХ-ын сонгуулиар Архангай аймагт АН ялалт байгуулж, Д.Золжаргалыг Засаг даргаараа сонгон, томилуулсан. Гэвч өнгөрсөн долоодугаар сард тус аймгийн ИТХ Засаг дарга Д.Золжаргалыг чөлөөлсөн юм. Улмаар М.Батжаргалыг Засаг даргаар сонгох шийдвэр гаргасан. Архангай аймгийн ИТХ-ын энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж, Засаг даргаар томилох тухай захирамж гаргажээ.
 
М.Батжаргал өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Дашзэгвээс тамга тэмдэгээ хүлээн авчээ. Тэрээр "Төрөлх нутаг Архангай аймгаа удирдах хүндтэй, хариуцлагатай албыг хүлээн авлаа. Итгэл үзүүлж нэр дэвшүүлсэн аймгийн ИТХ болон томилсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд талархаж байна. Нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, иргэнийхээ эрх, эрх чөлөөг дээдлэн хууль ёсыг сахиж, баялаг бүтээгч татвар төлөгч нараа бодлогоор дэмжин ажиллах болно" гэжээ.

Архангай аймгийн Засаг даргаар М.Батжаргалыг томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188