Дорнод аймгийн хойд бүсийн таван суманд цахилгаан хязгаарлаад хэд хонож байгаа аж. Тодруулбал, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, уул уурхайн “Шинь шинь” ХХК руу чиглэсэн агаарын шугамыг засварлах ажил явагдаж байгаа тул цахилгаан хязгаарласан байна.
Энэ талаар Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамцаас тодрууллаа. Тэрбээр “Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Чулуунхороот, Гурванзагал сумын Засаг дарга нарт Дорнод эрчим хүч ХХК-ийн инженерээс албан бичиг ирсэн. “Шинь шинь” ХХК руу чиглэсэн агаарын шугамыг засварлах ажил явагдаж байгаа тул цахилгаан хязгаарлаад байна. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК нь манай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг. Сумын төвөөс 70, аймгийн төвөөс 120 километрийн зайтай байрладаг. Энэ зун нийтдээ 15 хоног цахилгаан хязгаарлаад байна. Өмнө нь зургаа хоног цахилгаан хязгаарлаж, засварын ажил хийсэн бол наймдугаар сарын 17-ноос дахин хязгаарлаж байна. Бид энэ талаар лавлаж асуухад “Засварын ажил дутуу байсан” гэх тайлбарыг өгч байна лээ. Намрын ажил өрнөж байгаа энэ үед цахилгаан таслах нь маш хэцүү байна. Уг нь орой 20:00 цагт цахилгаан ирэх ёстой цагтаа ирэхгүй байгаа. Аж ахуйн нэгжүүдийн хөрөгчинд байгаа бараа, бүтээгдэхүүн гэсэх, айл, өрхийн мах муудах асуудал үүсэж байна. Гэхдээ өвлийн бэлтгэл ажил хийж байгааг буруутгах арга алга” гэв.
| Ж.ЁНДОНЖАМЦ: “Шинь шинь” ХХК руу чиглэсэн агаарын шугамыг засварлаж байгаа тул Дорнод аймгийн таван суманд цахилгаан хязгаарласан |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |