Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 186 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон боомтод үүсээд буй Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зайлшгүй шаардлагыг харгалзан хилээр нэвтрүүлэх ачаа тээврийн тулгамдсан асуудал, төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажил энэ сарын 2-ноос эхэлжээ. Энэ асуудлаар Замын-Үүд сум дахь Бүрэн эрхэт төлөөлөгч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатараас дараах тодруулгыг авлаа.
Замын-Үүд сумын онцгой комиссын шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 10-наас 10 хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоожээ. Энэ үеэр “Нэг өрх-Нэг шинжилгээ” аян зохион байгуулсан байна. Тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулж, эрсдэл хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь сумыг “Ногоон” болгох ажлын нэг алхам болсон гэж үзэж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Замын-Үүд боомтод автмашины халдваргүйтгэлийн байгууламжийг шинээр барьж байна. БНХАУ-ын Шандун мужаас олон үйлдэлт, дөрвөн удаагийн давтамжтайгаар халдваргүйтгэх тоног төхөөрөмжийн захиалгыг хийж, үйлдвэрлэлд оруулаад байна. Улмаар үйлдвэрлэгчээч энэ сарын 19, 26-ны өдрүүдэд тоног төхөөрөмжийг Эрээн боомтруу тээвэрлэхээр зохицуулалтын ажлыг шийдвэрлэжээ. Тус хуваарийн дагуу БНХАУ-ын Эрээн боомтоос эхний ээлжийн захиалгаа хүлээн авч Замын-Үүд боомтийн экспортын чиглэлд суурилуулах ажлыгг энэ сарын 4-нөөс туршилтын журмаар ажилуулж эхэлсэн байна. Уг төхөөрөмж нь ачаатай болон хоосон тээврийн хэрэгслийг ариутгах олон улсын стандартад нийцсэн автомат хаалга бөгөөд улирлын ямар ч нөхцөлд ажиллах боломжтой, нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай ба цогцолборыг бүрэн барьж дуусахад 30 хоногийн хугацаа шаардлагатай гэнэ. Харин импортын чиглэлд угсарах төхөөрөмжийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Эрээн боомтоос татан авч ариутгалын төхөөрөмжийн хэсгийг ажлын дөрвөн өдөрт угсарч бэлэн болгохоор төлөвлөж байна.
Замын-Үүд сумын Онцгой комисс, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүдийн салбар болон тус орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Борхойн тал”, “Сайн үйлс”, “Эвийн-Үүд хамтын жолоо” тээвэрчдийн холбоотой ажлын уулзалтуудыг зохион байгуулан Замын-Үүд сумыг эрүүл, халдварын эрсдэлгүй бүс болгох, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн эргэлтийг нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж байна. Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт ачааны автомашины бөөгнөрөлийг багасгах, жолооч нарыг халдвар хамгаалалын дэглэм сахиулах, автомашинд техник үйлчилгээ хийх боломжийг хангах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, хил нэвтрэхээс 72 цагийн өмнө жолооч нарт мэдэгдэж байхаар нэгдсэн бүртгэлийн системийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн БНХАУ-ын Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах 100 жолоочийг сонгон, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, халдвар хамгаалалын дэглэмийг сахиулж, жолооч нэг бүрийн биеийн байдлыг хянах хуудас гарган, долоо хоногт хоёр удаа PCR шинжилгээ авч, тусгаарлалтын арга хэмжээг авч байна.
Энэ сарын 02-ноос 25-ны өдрийн байдлаар Авто замын боомтын хяналт шалгалтын бүсэд ачаагүй-594, боомтын гадна талд ачаатай 86, ачаагүй-1212, нийт 1892 ачааны автомашин дараалалд зогсож байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон БНХАУ-ын Эрээн хотын удирдлага, Эрээн хот суугаа консулын газрын холбогдох албан тушаалтнуудын, хоёр улсын боомтын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд экспортын ачаа, бараа бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа баримт нотолгоо, БНХАУ-д хүлээн авагч нь тодорхой болсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхээр харилцан тохироод байна. Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.

Замын-Үүд суманд тусгаарлагдан дундын бүсэд ажиллаж байгаа 100 жолоочийг Гадаад харилцааны яамаар уламжлан Эрээн боомтын хилийн бүсэд ажиллуулах юм бол ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой болно. Одоогоор Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай авто машины бөөгнөрөл байхгүй болж Монгол талаас гарч байгаа автомашинууд тухайн өдөртөө Эрээний талд ачаандаа орж дараагийн өдөр хилээр гарч ирж байна.
Ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд бид бүхний авч хэрэгжүүлсэн бас нэг арга хэмжээ бол төмөр замын ачаа тээврлэлтийг нэмэгдүүлэх тал дээр хоёр тал хамтран ажиллаж байна. Уг ажлын хүрээнд энэ сарын 1-25-ны хооронд өргөн царигаар нийт 16993 вагон буюу 967147 тонн ачааг БНХАУ-д хүлээлгэн өгчээ. Харин БНХАУ-аас буюу нарийн царигаар 8442 вагон буюу 140745 тн ачааг, өргөн царигаар 213 вагон буюу 7586 тн ачааг хүлээн аваад байна. Мөн БНХАУ-ын Хөх хотын төмөр замтай “УБТЗ”ХНН-ээс яриа хэлэлцээрийг шат дараатай хийсний дүнд Тянжин боомтод гацсан чингэлэгийг 51 галт тэрэг 2261 чингэлэгийг төмөр замаар тээвэрлэн хүлээн авагчдад хүргээд байна.
Замын-Үүд шилжүүлэн ачих ангид дээрх хугацаанд вагоноос вагонд 5556 вагон буюу 128175 тн ачааг, автомашинаас вагонд 836 вагон буюу 35318 тн ачааг, нийт 6157 вагон буюу 156584 тн ачааг шилжүүлэн ачаад байна. Үүнээс Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас томилогдсон бүрэлдэхүүн 265 вагон буюу 7319 тонн ачааг шилжүүлэн ачсан байна.
| Ц.Жавхланбаатар: Тянжин боомтод гацсан 2261 чингэлгийг төмөр замаар тээвэрлэн хүлээн авагчдад хүргэсэн |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |