Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр Өмнөговь, Баянхонгор аймгийн нутгаар их хэмжээний усархаг бороо орох тул малчид иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан. Тэгвэл өнөөдөр Өмнөговь аймгийн Номгон, Манлай сумаас бусад нутгаар их хэмжээний усархаг бороо орж, айл гэр, нийтийн эзэмшлийн зам талбай, авто зам усанд автаад байна. Энэ талаар Өмнөговь аймгийн Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн дүн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Э.Ууганбаяраас тодрууллаа.

-Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хэзээнээс эхлэн бороо орж, үер буусан бэ. Одоо үргэлжлэн орж байгаа юу?
-Өнөөдрийн 04:20 цагаас их хэмжээний усархаг бороо орж эхэлсэн. Одоо ч орж байна. Маргааш 08:00 цаг хүртэл усархаг бороо орно гэж аймгийн Ус цаг уурын байгууллагаас мэдээлсэн.
-Онцгой байдлын газарт үер, усны аюултай холбоотой хэдэн дуудлага ирсэн бэ?
-Онцгой байдлын газарт их хэмжээний усархаг борооны улмаас 110 дуудлага ирээд байна. Мөн аврах ажиллагааны таван дуудлага ирсэн. Дуудлагын 80 орчим хувь нь гэр, хашаа руу ус орсон тухай дуудлага байна. Үерийн улмаас цахилгааны утсанд доголдол үүссэн тухай хоёр дуудлага Онцгой байдлын газарт ирснийг Баруун цахилгаан түгээх төв рүү мэдэгдсэн.
Ийнхүү Өмнөговь аймагт их хэмжээний үер буусны улмаас ес, 42, 43, 44, 52, 31, 32 дугаар орон сууц, гарааш, подвалд ус орсон тул цахилгаан хүчдэл салгажээ. Мөн малчин фидер гэх газар 06:17 цагт аянга бууж цахилгааны гэмтэл үүсгэсэн учир засварлаж байгаа аж. Түүнчлэн Ханбогд, Ханхонгор, Номгон суманд цахилгаан тасарсан байна. Түүнчлэн, Даланзадгад сумын хэмжээнд цахилгаантай холбоотой айл өрхөөс ирж буй дуудлага нэмэгджээ. Иймд ӨБЦТС компаниас дөрван автомашин, 20 орчим ажилтан дуудлагаар ажиллаж байгаа аж.

Хүчтэй аадар борооны улмаас автозам, замын байгууламжууд үерт автаж байгаа тул иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамыг 2021 оны долдугаар сарын 24- ний 12:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар түр хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоожээ.
Мөн үерийн улмаас орон гэртээ орох боломжгүй болсон иргэдийг НХҮГ-ын сувиллын байр болон Политехникийн коллежийн байранд өрөө бэлтгэж, түр байрлуулах байраар хангах чиглэлийг Шуурхай штабаас холбогдох хэлтэс, газрын дарга нарт өгсөн аж.
Б.БАДАМЗУЛ
| Э.УУГАНБАЯР: Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт үерийн тухай 110 дуудлага ирээд байна |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |