• Өнөөдөр 2024-04-25

Архангай аймагт 88 мм хур тунадас орж, 4826 бог мал, найман бод мал, 10 айлын гэр, хоёр байшин урсжээ

2021-07-15,   1169

Архангай аймгийн нутгаар долдугаар сарын 12-ны өдөр их хэмжээний бороо орж, 32-89 мм хур тунадас буусан байна.

Тухайлбал, тус аймгийн Цэнхэр суманд айлын таван ханатай гэр, дөрвөн хонь урссан. Ихтамир суманд айлын таван ханатай гэр, 181 хонь, 192 ямаа, найман үхэр, Өлзийт суманд гурван айлын гэр, хоёр байшин, хоёр малын хашаа, 11 бог мал, Батцэнгэл суманд таван айлын гэр, хоёр малын хашаа, хоёр автомашин, нэг мотоцикл, 2979 хонь, 1459 ямаа, малын хашаа, “Портер” загварын хоёр автомашин үерт өртөж, урсжээ.

ОБЕГ-т ирүүлсэн нийт мэдээллээр Архангай аймагт 4826 бог мал, найман бод мал, 10 айлын гэр, хоёр байшин, хоёр автомашин, нэг мотоцикл үерт өртсөн байна.

 


Архангай аймагт 88 мм хур тунадас орж, 4826 бог мал, найман бод мал, 10 айлын гэр, хоёр байшин урсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188