• Өнөөдөр 2024-05-08

М.АМГАЛАН: Аадар борооны улмаас нэг малчны 286 бог малын 208 нь хорогдсон

2021-07-11,   795

-Түр зуур хүчтэй ширүүн бороо орж, том мөндөр бууж, уулын бэл рүү хонийг нь урсгаад явчихсан-

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд долдугаар сарын 9-нд их хэмжээний үер бууж, олон тооны мал хорогдсон байна. Тус суманд аймгийн Засаг даргаар ахлуулсан албаныхан газар нь танилцаж байгаа бөгөөд  үхсэн малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулжээ. Энэ талаар бид Бат-Өлзий сумын Засаг дарга дараах тодруулгыг авлаа.
 
Тэрбээр “Долдугаар сарын 9-нд 20:00-21:00 цагийн хооронд манай сумын Хойд Агуйтын Бүрдэн гэх газарт хүчтэй аадар бороо орж, бэлчээр байсан малчны бог мал үерт урссан. Аадар бороо орохоос өмнө малчин хоёр хүүгийн хамт хониндоо явж, гэр рүү дөхүүлж байсан юм билээ.
 
Харамсалтай нь, түр зуур маш хүчтэй ширүүн бороо орж, том мөндөр бууж, уулын бэл рүү хонийг нь урсгаад явчихсан гэсэн. Маш том хэмжээний 80 см-нэг метр орчим зузаан мөндөр орж, төл мал нь дарагдсан байдалтай байсан. Үер ердөө хэсэгхэн газар орж, яахын зуургүй малыг нь урсгаад аваад явсан гэсэн. Азаар хүний эрүүл мэнд, аминд эрсдэл учраагүй. Тухайн малчин нь айлын тавиул мал малладаг. 286 бог мал маллаж байснаас 208 нь үерт хорогдож, цөөн тооны ямаа, хоньтой үлдсэн байна” гэлээ.
 
 
 

М.АМГАЛАН: Аадар борооны улмаас нэг малчны 286 бог малын 208 нь хорогдсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188