• Өнөөдөр 2024-05-09

Ш.ИДЭРБАЯСГАЛАН: Хөвсгөл аймаг наадмын өдрүүдэд 40 мянган жуулчин хүлээж авах тооцоо гаргасан

2021-07-11,   547

           Үндэсний баяр наадмыг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшлуулах шийдвэр гаргаад буй. Харин баяр наадмын өдрүүдийн бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр үлдээж, иргэдийн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээлттэй болгосон. Монгол орны хойд хэсэгт байрлах Хөвсгөл аймагт жуулчид ихээр амардаг. Иймд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангаас жуулчид хэрхэн хүлээж авч байгаа талаар зарим зүйлийг тодрууллаа.
 
-Сайн байна уу. Үндэсний баяр наадмыг хойшлуулах шийдвэр гарч энэ сарын 9-нөөс орон нутаг дахь хөл хориог цуцаллаа. Хөвсгөл аймаг жуулчдын гол бүс нутаг гэгддэг. Хэчнээн жуулчин ирэх тооцоотой байна вэ?
 
-Манай аймаг Засгийн газрын шийдвэрийн дагуу хөл хориог цуцалж,  жуулчдыг нэвтрүүлж байна. Иргэдэд  халдвар хамгааллын дэглэмээ баримтлах заавар өгч ажиллаж байна. Мөн гал түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч байна.
 
Бидний урьдчилан тооцоолсноор 40 мянга жуулчин наадмын өдрүүдэд ирэх болов уу гэх тооцоог гаргасан. Хөвсгөл нуур болон Дархадын хотгор, бусад сумдын амралт, жуулчны газрууд, дэлгүүр, зоогийн газар хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна.
 
-Хөвсгөл аймгийн тухайд халдварын тоо багассан уу. Иргэд олноороо зорчиж байгаатай холбоотой тусгаарлах байрууд бэлдсэн үү?
 
-Манай аймаг одоохондоо ногоон бүс болоогүй. Нэг үеэ бодвол халдварын тоо багассан. Хотоос халдвартай ирэх, эндээс халдвар зэрэг эрсдэлээ бид тооцсон. Нэг суманд 20-30 ор, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 200 орчим дэлгэсэн. Хүний хөдөлгөөн маш их байгаа учир хүндрэл үүсэж магадгүй. Тиймээс иргэдэд анхааруулга зөвлөмж өгч байгаа.
 
-Аймаг руу нэвтрэн орох шалган нэвтрүүлэх цэгүүдийн ачаалал нэмэгдэж байна уу?
 
-Бид шалган нэвтрүүлэх цэгээр оруулахдаа асуумж бөглүүлж, зөвлөгөөний хуудас тарааж байгаа. Асуумжийн дагуу бүртгэл хийж байна. Өчигдөр автомашин ирэх тооцоог урьдчилан байдлаар гаргаж, шалган нэвтрүүлэх цэгүүд дээр хүн хүч гаргасан. Харин бидний тооцооллоос давж, бага зэрэг ачаалал нэмэгдсэн учир хүн хүчээ нэмж, дахин хоёр нэвтрүүлэх цэг гаргасан. Аль болох хүний бөөгнөрөл үүсгэхгүй, дараалал үүсгэхгүй байх талаар анхаарч ажиллаж байна.
 
-Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа юү?
 
-Хөл хорионы дэглэм суларсан учир согтууруулах ундааг хориглоогүй.  Учир нь хорих тусам сөрөг зүйлс давамгайлж байна. Далдуур худалдаалах явдал ихсэж, үнийг нь нэмж байна. Мөн өөр аймаг сумаас зөөвөрлөх, чанарын баталгаагүй архи, согтууруулах ундаа хэрэглэх явдал гарч байгаа тул хориглоогүй.
 

Ш.ИДЭРБАЯСГАЛАН: Хөвсгөл аймаг наадмын өдрүүдэд 40 мянган жуулчин хүлээж авах тооцоо гаргасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188