• Өнөөдөр 2024-05-08

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ мөрөнд хоёр иргэн осолджээ

2021-07-10,   1884

        Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт Сэлэнгэ мөрөнд хоёр иргэн осолдсон байж болзошгүй тухай дуудлага өчигдөр өдрийн 15:09 цагт Онцгой байдлын албанд иржээ. 
 

Тодруулбал, Сэлэнгэ мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д/58 настай, эрэгтэй/, Н/50 настай, эмэгтэй/ нар нь “Ниссан Экстрал" загварын суудлын автомашинтай явж байсан бөгөөд сураггүй болсон аж. 

 
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, алба хаагч, мөн өдрийн 17:50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт иргэн Д-ийн цогцсыг /осолдсон газраас хойд зүгт 1 км-т/ нь “Сүмийн булан” гэдэг газраас олж, тус аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж өгсөн байна.
 
Иргэн Н-ийг тус сумын “Суварга-Уул” гэдэг газраас “Орхоны гүүр” гэдэг газар хүртэл 18 км-т завиар урсаж, голын эрэг дагуу зургаан км автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. Улмаар өнөө өглөө 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. 
Эх сурвалж: ОБЕГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ мөрөнд хоёр иргэн осолджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-11 08:10:13
    Зочин: ямар харамсалтай юм болоо вэ ээ бурхан мин гол мөрнөөс болгоомжлох хэрэгтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188