• Өнөөдөр 2024-05-09

Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Ц.Наран-Эрдэнэ: Хагалгаа хийгээд дууссаны дараа цахилгаан тасарсан

2021-07-07,   576

     -Зохиомол амьсгалын аппараттай хоёр хүн бий. Энэ хоёр амьсгалын аппарат нь өөрөөсөө нэмэлт зай хураагууртай учир хүний аминд эрсдэл үүсээгүй-

Нийслэл болон төвийн аймгуудад эрчим хүчний доголдол үүсэж, гэнэт цахилгаан тасалдлаа. Мэргэжлийн байгууллагууд гэмтлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд нэгдүгээр зэрэглэл буюу эмнэлгийн байгууллагын тогийг залгаж эхэлсэн гэх мэдээллийг өгөөд буй.
 
Цахилгааны тасалдлын улмаас амьсгалын аппарат тасалдахад олон хүний амь эрсдэх аюултай. Тэгвэл хөдөө нутагт нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.
 
Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Ц.Наран-Эрдэнэ "Манай аймагт одоо цахилгаан ирээгүй байна. Бид нэмэлт эх үүсвэрээр эмнэлгийн үйл ажиллагаагаа тасалдалгүй хэвийн үргэлжлүүлж байна. Эмнэлэгт коронавиурсийн халдвартай хүнд хүндэвтэр 52 иргэн байна. Зохиомол амьсгалын аппараттай хоёр хүн бий. Энэ хоёр амьсгалын аппарат нь өөрөөсөө нэмэлт зай хураагууртай учир хүний аминд эрсдэл үүсээгүй. Цахилгаан тасрах талаар бидэнд мэдээлэл ирээгүй ч манайд хэсэгчилсэн байдлаар тасарсан. Бид яг хагалгаагаа дуусгасны дараа цахилгаан тасарлаа. Хзээ цахилгаан ирэх нь тодорхойгүй байна. Нэмэлт эх үүсвэр дөрвөн цаг ажиллах ажиллах боломжтой" гэлээ.
 

Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Ц.Наран-Эрдэнэ: Хагалгаа хийгээд дууссаны дараа цахилгаан тасарсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188